Ч.Ичинхорлоо: Би аавыгаа эмнэлэгт хүргэж өгчихөөд дүрэм журмын дагуу тусгаарлагдаад байж байна

2021-04-01 1475 7

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы гэргий гамшгийн үед баримтлах дэглэм зөрчсөн гэх асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Энэ асуудлаар өндөөдөр шадарсайд тайлбар хийсэн билээ. Тэрбээр

“Би албан тушаалтай зууралдахгүй. Тэгэх ч шаардлагагүй. Би цар тахалтай тэмцэж байгаа. Үүнийг даван туулахын тулд хэн хэндээ дэмжлэг үзүүлж, дүрэм журмаа мөрдөж явах ёстой.Би хэн нэгнийг зөвтгөх, эсвэл буруутгах гээгүй. Зарим явуулгатай асуудал явж байна. Улс төрийн зорилгоор энэ асуудалд бүү хандаарай. Сонгууль дөхүүлээд халдварын тоог нэмж хэллээ гэх нь ч байна. Ийм зүйл огт байхгүй” гэсэн юм.

Тэгвэл С.Амарсайханы гэргий Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо мөн дараах тайлбарыг өглөө.  “Сүүлийн 2-3 жил миний аав үхэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар сэхээн амьдруулахад оров доо( 10-аад удаа). Аав маань зүрхний маш хүнд өвчтэй ,амьсгалын дутагдалд байнга ордог. Гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100% хүний асаргаанд байдаг юмаа. Миний эргэн тойрныхон бүгд мэднэ дээ.

Хэнд ч хэлээд ирдэггүй энэ аймшигт өвчнөөр аав ээж минь өвдөж үхэл амьдралтай цаг минут тутам тэмцэж бна.

Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт хүргэж өгөөд халдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа. Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ.

Амьсгалах мөч бүртээ амьдралын төлөө тэмцэж байгаа аав ээжийг минь тайван орхиоч гэж ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хүсэж байна. Амьдралын жаргал зовлонг бүтэн жаран хамтдаа туулсан хайртай ижий аавдаа, хурдан эдгээсэй гэж Бурхандаа залбирч сууна даа” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дарханы засаг дарга Б.Азжаргалын хувийн хөрөнгө хэд дахин зузаарчээ

Сүүлийн үед Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай холбоотой таагүй мэдээллүүд гарах болжээ. Т

2023-05-04

Хилийн цэрэгт байх хугацаандаа 5000 мод тарьжээ

Хилийн 0267 дугаар тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагч, Түрүүч Ц.Амарсанаа: Цэргийн алба ми

2023-05-04

О.Мөнхжин: 45 xоногийг биеээр, бусад xугацааг сэтгэлийн xоригдлоор эдлэн өнгөрүүллээ

ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдоод суллагдсан О.Мөнхжин захидал бичжээ. Тэрбэ

2023-04-18