Ц.Оюунгэрэл: Миний хувьд АН-ын даргын сонгууль дараагийн шат руугаа явах эхний бие халаалт байлаа

2021-03-29 740 0

Ардчилсан намын /АН/ даргын сунгаа хоёр талд зохион байгуулагдаж, хоёр дарга сонгогдлоо.

С.Эрдэнийн тал цахим сонгууль явуулсан тул санал хураалтын дүн төд удалгүй гарч, М.Тулгат 2134,01 оноогоор ялалт байгуулсан. Харин Ц.Тувааны талаас албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч О.Цогтгэрэл ялалт байгуулсан гэх мэдээлэл байна.

Энэ мэдээгээ нийтэд зарлаж, хэвлэлийн хурал хийх үеэр АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой хэвээр байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр “Би энэ сонгуульд оролцсон 50-иас дээш настай, 60-аад оны нэр дэвшигч байлаа. Яагаад насаа хэлж байна вэ гэхээр миний өмнө дахин нэг даваа байна. Миний хувьд АН-ын даргын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа. Энэ бие халаалтыг шижигнэсэн залуустайгаа хамт хийсэндээ баяртай байна. Дараагийн сунгаанд дахин уулзатлаа баяртай” хэмээн мэдэгдсэн.

Намын сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч тэрбээр маш бага оноогоор буюу 67 оноогоор ялагдсан. Энэ нь түүнд дараагийн алхам хийх урам зориг өгсөн бололтой.

Түүнийг хүний эрхийн мэдрэмжтэй, нэр цэвэр улстөрч гэж дүгнэх хүн олон бий. Гэвч АН-аас нэр дэвших боломж олдохгүй бол ХҮН гэсэн хувилбар байгааг Т.Доржханд гишүүн битүүхэн сануулсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд “ХҮН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Ард иргэдийн итгэлийг хамгийн их хүлээсэн хүнийг намынхаа квот дээр нэр дэвшүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Энэ нь Ц.Оюунгэрэлд Б хувилбар байгааг сануулсан мэдэгдэл юм.

Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр эрс шийдсэн тэрбээр А, Б хувилбарын аль нэгийг сонгох нь цаг хугацааны асуудал болж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн  хуралдаанаар С.Баярцог

2021-07-19

Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүх өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эр

2021-07-19

Х.Нямбаатар хурдан удмын 36 адуутай

Өнөөгийн Засгийн газрын сайд нараас хамгийн олон хурдан удмын адуутай сайдаар Хууль зүй, дотоод хэрг

2021-07-19